Аваргууд "BCL Asia"-ийн хэсгийн тоглолтоо ирэх сарын 5-нд "М Банк" аренад хийнэ
- 2026/04/29
"BCL Asia" буюу азийн аваргуудын лигийн тэмцээнд дээд лигт 10 түрүүлээд буй Хасын Хүлэгүүд "Chinggis Хүлэгүүд" нэрээр улсаа төлөөлөн оролцож буй. Тус "BCL Asia" нь Азийн клубуудын сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн юм.
Тэгвэл тус тэмцээний хэсгийн тоглолтууд ирэх сарын 5, 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотын "M Bank" аренад зохион байгуулагдах болжээ. Ирэх сарын таванд "Chinggis Хүлэгүүд" Хонконг улсын "South China Athletic" багтай "М Банк" аренад 19:00 цагаас тоглох хуваарьтай байна. Хүлэгүүд сүүлийн хоёр дахь тоглолтдоо хожигдоод байгаа бол тэдний өрсөлдөгчид сүүлийн гурван тоглолтдоо дараалан ялагдаад байгаа юм.
"Chinggis Хүлэгүүд" баг "B" хэсэгт дөрвөн оноотой хүснэгтийн сүүл мушгиж байгаа бол Хонконг улсын "South China Athletic" баг зургаан оноотой хүснэгтийн гуравдугаар байрт байгаа.
Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn
