Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Демаркус Казинс ахин Монголд ирэх үү

Демаркус Казинс ахин Монголд ирэх үү

  • 2026/04/28

Олимп, Дэлхийн аварга сагсан бөмбөгийн тамирчин Демаркус Казинс хоёр дахь улирлаа Монголын дээд лигт Сэлэнгэ Бодонс багаас тоглолоо. Тэрбээр энэ улирал дээд лигийн дэд аварга болсон амжилтаар улирлаа өндөрлүүлж, өнөө өглөө нутаг буцлаа.

Энэ улиралд Сэлэнгэ Бодонс баг хагас шигшээ цувралд "SG Apes" багыг долоо дахь тоглолтод ялж аваргын төлөө Хасын Хүлэгүүдтэй өрсөлдсөн. Улмаар цуврал таван тоглолтод 4-1 Хүлэгүүд ялж дээд лигт гурван жил дараалан түрүүлсэн амжилтаа давтсан юм. Харин хоёр дахь улиралдаа аварга авч чадалгүй буцсан Казинс ахин Монголд ирэх үү гэдэг асуулт гарч байна.

Мөн тэрбээр Монголын 3х3 шигшээ тамирчидтай ₮100 саяын төлөө тоглох байсан ч нутаг буцаж байгаа юм. Энэ тухай Бодонс багийн эзэн Л.Наранбаатар "Тус арга хэмжээ цуцлагдсан. Лигийн дундуур зохион байгуулагдах боломжгүй байлаа. Одоо 3х3 улирал эхэлсэн. Мөн Казинсын дараагийн ажлууд нь оны өмнө төлөвлөгдсөн учир боломжгүй болсон. Уг нь хамтдаа их л хичээлээ" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn

  •  
Түгээх : Facebook Twitter
Өмнөх
ОУХМ А.Даваажаргал: Тамирчин б...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :