Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Мэргэжлийн бокст нэг ч ялагдалгүй Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа хийнэ

Мэргэжлийн бокст нэг ч ялагдалгүй Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа хийнэ

  • 2026/04/30

Мэргэжлийн боксын рингэн дээр 14 тулаан хийхдээ нэг ч ялагдалгүй яваа МУГТ Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа ирэх сарын нэгэнд АНУ-д хийнэ. Тэрбээр 14 ялалтынхаа зургаад нь KO буюу хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялсан юм.

Э.Цэндбаатарын "WBC" бүсний төлөө хийх оргил тулаанаа Барбадос улсын тамирчин Cobia Breedy хийнэ. Түүний өрсөлдөгчийн тухайд мэргэжлийн бокст 18-1 гэсэн амжилттай бөгөөд найман ялалтаа хүнд цохилтоор авсан амжилттай яваа тамирчин. Cobia Breedy энэ жил 34 настай Э.Цэндбаатараас таван насаар ах юм. Өндөрийн хувьд 165 см бол Э.Цэндбаатар 167 см өндөртэй.

Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Аваргууд "BCL Asia"-...
Дараах
Элсний бөхийн барилдаанд Ч.Алт...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :