ОУХМ А.Даваажаргал: Тамирчин байх хугацаандаа алкохолний сурталчилгаанд оролцохгүй Админ Админ4 өдөр
- 2026/04/27
Волейболын үндэсний дээд лигийн алт, мөнгөн медальт "Хасу Мегаватт MGL” багийн ахлагч, ОУХМ А.Даваажаргал өнөөдөр өөрийн сошиал хуудастаа оруулсан пост үзэгч фэнүүдийнх нь талархалыг ихээхэн хүлээгээд байна. Тэрээр “Алкохолний брэнд компаниудаас хамтран ажиллах санал ирэх юмаа. Баярлалаа, миний хувьд тамирчин байх хугацаандаа хувийн шугамаар алкохолний брэнд, бүтээгдэхүүний сурталчилгаанд оролцохгүй гэдгээ илэрхийлье. Тамирчин бид эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал зуршлыг бусдад үлгэрлэн манлайлах учиртай юм ш дээ” хэмээн бичжээ.
Түүний хувьд Монгол Улсын волейболын шигшээ багт 2013 онд дуудагдаж байжээ. Тэрээр нэгэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Анх волейболоор хичээллэж байх үед шигшээ багийн тамирчин болно гэх сэтгэл зүйтэй байгаагүй. Харин яваандаа шигшээ багийн тамирчин больё гэж зорьж бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийсэн. Волейболоор суралцаж эхэлснээс хойш багийн ахлагч, шигшээ багийн тамирчин болох хүртэл бэлтгэл сургуулилт хүчтэй нөлөөлж, суурь болж өгсөн. Бэлтгэлийн үр дүнгээр л сайжирсан юм. Зогсолтгүй бэлтгэлээ хийж, аливаа юмны цаадахыг нь зорьж яваа хүн ямар ч амжилтад хүрч чадна гэж боддог” хэмээн ярьж байжээ.
Х.ХУЛАН
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn
