Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 63-89 харьцаатай БНХАУ-д хожигдлоо

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 63-89 харьцаатай БНХАУ-д хожигдлоо

  • 2026/09/25

“Айчи-Нагоя 2026” Азийн наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд Монголын эмэгтэй шигшээ баг шөвгийн наймд Хятадын багтай учраа тааран тоглолоо. Тус тоглолт үндсэн цагт 63-89 харьцаатай БНХАУ-ын шигшээ баг яллаа.

Шөвгийн тус тоглолтод Монголын шигшээ багаас Амари Робинсон 18 оноогоор багаа тэргүүлсэн бол О.Хулан 13 оноо, Б.Ариунцэцэг 9 оноо, Б.Анунгоо 8 оноог тус тус авлаа. Харин БНХАУ-ын шигшээ багаас 223 см өндөртэй, 19 настай төвийн тоглогч Жанг Зиюу 20 оноо авч сайн тоглолоо.

Б.САНАА
Эх сурвалж: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
МУГТ Э.Цэндбаатар ирэх сарын 1...

Байршил :