Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

МУГТ Э.Цэндбаатар ирэх сарын 13-нд Мухаммад Якубовтой тулалдана

МУГТ Э.Цэндбаатар ирэх сарын 13-нд Мухаммад Якубовтой тулалдана

  • 2026/09/24

Монголын Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Тажикстаны боксчин Мухаммад Якубовтой хийх ээлжит тулаанаа арваннэгдүгээр сарын 13-нд хийхээр болсон байна. Тус тулаан АНУ-ын Техас мужид мэргэжлийн боксын WBC холбооны super featherweight 58.97 кг-ын жинд зохион байгуулагдах аж.

Манай тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксийн 15 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан бол Мухаммад Якубов 24 тулаанаас 23 ялж, нэг ялагдсан амжилттай яваа. Хоёр тамирчны тулаан анх дөрөвдүгээр сард болохоор товлогдсон хэдий ч тодорхой шалтгааны улмаас тулаан хойшлоод байсан юм.

Мухаммад Якубов жингийнхээ чансаанд долдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Э.Цэндбаатар есдүгээр сарын шинэчлэгдсэн чансаагаар топ-10-руу орж ирсэн байгаа билээ.

Б.САНАА
Эх сурвалж: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
МСБХ-ны дээд лиг ирэх сарын 2-...

Байршил :