10 удаагийн аварга “Хүлэгүүд” баг Монгол бахархлыг дэлхийн тавцанд тамгална
- 2026/05/05
Сүүлийн гурван жил дараалан Монголын дээд лигт босоо байж, нийт 10 дахь удаагаа аваргын цомыг өргөсөн “Хүлэгүүд" баг Азийн сагсан бөмбөгийн оргил болох BCL (Basketball Champions League) тэмцээнд оролцох эрхээ дахин баталгаажууллаа.
Монголын спортын түүхэнд бичигдэх энэхүү амжилтын буухиаг үргэлжлүүлж, тив дэлхийн талбарт эх орныхоо нэрийг дуурсгахаар тэд үндэсний бахархалт брэнд "Chinggis Beer”-тэй урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүллээ. Энэхүү түүхэн хамтын ажиллагааны хүрээнд 'Хүлэгүүд' баг Азийн аваргуудын лиг (BCL) тэмцээнд “Чингисийн Хүлэгүүд” буюу “CHINGGIS BRONCOS” нэрэн дор нэгдэж байна.

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд багийн спортыг дэмжин ажиллаж, шинэ залуу үеийн спортын хөгжилд хувь нэмэр оруулан, нийгэмдээ эерэг нөлөөлөл үзүүлж буй “Chinggis Beer”-ийн хамт олонд талархал илэрхийлье.
BCL (Basketball Champions League) нь Азийн сагсан бөмбөгийн клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн бөгөөд тивдээ чансаагаараа тэргүүлэгч, аварга багууд л хүч үздэг өндөр босготой лиг юм.
Түүхээр овоглож тивд довтлох “Чингисийн Хүлэгүүд” багтаа амжилт хүсье!
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
