Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Душанбегийн “Их дуулга”-аас хөнгөн жингийн охид бүгд медальт байранд шалгарчээ

Душанбегийн “Их дуулга”-аас хөнгөн жингийн охид бүгд медальт байранд шалгарчээ

  • 2026/05/04

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн Тажикистаны Душанбе хотод үргэлжилж байна. Тавдугаар сарын 1-нд эхлэсэн Душанбегийн “Их дуулгад”-д 34 орны 255 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч өрсөлдөхөөр Тажикистаныг зорьж эхнээсээ алт, мөнгөн медалийн эзэд болоод байна.

“Их дуулга” эхэлсэн эхний өдрүүдэд хөнгөн жингийн гурван эмэгтэй тамирчин медалийн эзэд болсон нь жүдо сонирхогчдын талархал, магтаалыг хүртээл байна.  Эдгээр “Адтай” охид жилийн эхэнд Азийн аварга, Душанбегийн Их дуулгаас дараалан медаль гардлаа. “Монголын бөхчүүдийн амжилтын буухиаг багаасаа тодорсон энэ гурван охин түүчээлнэ гэдэг бахтай сайхан юм. Хамгийн чухал нь тэд ийм залуухан хэр нь ээ, хангалттай туршлагатай болжээ” хэмээн спорт сонирхогчид магтаж буй юм. Тухайлбал,

  •  48 кг-ын жинд Ж.Анударь: Азийн АШТ-ээс алт, Душанбегийн Их дуулга тэмцээнээс алт
  •  52 кг-д М.Нандин-Эрдэнэ: Азийн АШТ-ээс алт,Душанбегийн Их дуулга тэмцээнээс хүрэл
  •  57 кг-д Т.Ариунзаяа: Азийн АШТ-ээс мөнгө,Душанбегийн Их дуулга тэмцээнээс мөнгө

Одоо тэднийг Дэлхийн аварга, Азийн наадам, Олимпын наадам хүлээж байна.
                                                                                                                                                                                              ЭХ СУРВАЛЖ: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Элсний бөхийн барилдаанд Ч.Алт...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :