"Passion UA" нэгдсэн Senzu хуучин багийнхаа эсрэг тоглох магадлалтай
- 2026/02/25
Senzu буюу М.Азбаярыг Украин улсын "Passion UA" багт нэгдэх болсон талаарх шуум хэд хоногийн өмнө явсан. Тэгвэл Senzu "Passion UA" багийн Германы Штутгарт хот дахь "Bootcamp"-д нэгдсэн байна. Улмаар түүнийг тус багт зээлээр нэгдсэн гэх мэдээлэл батлагдаж байгаа юм.
"Passion UA" баг долоо хоногийн дараа эхлэх "ESL Pro League S23" тэмцээнд оролцох юм. Тус тэмцээнд Senzu шинэ багтайгаа оролцож магадгүй бөгөөд “The MongolZ”-той таарч тоглох боломжтой. Дээрх хоёр баг гурван сарын өмнө "BLAST Rivals Hong Kong" тэмцээнд тааран тоглож 2-1 гэсэн харьцаагаар "Passion UA" баг ялж байсан.
“Passion UA” баг нь өнөөдрийн байдлаар HLTV-ийн дэлхийн чансааны 17-д бичигдэж байгаа бол VALVE-ийн дэлхийн чансааны 30-д, тивдээ 7-д бичигдэж байгаа аж.
Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn
