Олимпын төрлийн ДАШТ-ээс Монголын шигшээ баг хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 87-д жагсаж байна
- 2026/11/26
Олимпын төрлийн спортоор дагнаж бичдэг Totallympics цахим хуудаснаас олимпын төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс медаль авсан улсуудын жагсаалтыг гаргажээ.
Энэ жагсаалтыг АНУ-ын баг 40 алт, 31 мөнгө, 35 хүрэл медалиар тэргүүлсэн бол БНХАУ-ын баг 38 алт, 31 мөнгө, 39 хүрэл, Австрали 19 алт, 20 мөнгө, 18 хүрлээр удаалав. Түүнчлэн Япон, Герман, Итали, Франц, Нидерланд, Их Британи, ОХУ-ын баг тамирчид эхний 10-т оржээ.
Харин манай улсын баг тамирчид хоёр хүрэл медальтайгаар Йорданы хамт 87 дугаарт жагссан юм.
Тодруулбал жүдогийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Лхагватогоогийн Энхрийлэн, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Энх-Амарын Даваанасан нар хүрэл медаль зүүсэн билээ.
Тус цахим хуудасны гаргасан тооцооллоор 64 улс алтан медаль хүртсэн бол 95 улс ямар нэгэн медаль зүүжээ.
| Байр | Улс | 🥇 Алт | 🥈 Мөнгө | 🥉 Хүрэл | Нийт |
|---|---|---|---|---|---|
| 1 | 🇺🇸 АНУ | 40 | 31 | 35 | 106 |
| 2 | 🇨🇳 БНХАУ | 38 | 31 | 39 | 108 |
| 3 | 🇦🇺 Австрали | 19 | 20 | 18 | 57 |
| 4 | 🇯🇵 Япон | 18 | 18 | 26 | 62 |
| 5 | 🇩🇪 Герман | 17 | 15 | 15 | 47 |
| 6 | 🇮🇹 Итали | 13 | 22 | 15 | 50 |
| 7 | 🇫🇷 Франц | 12 | 13 | 16 | 41 |
| 8 | 🇳🇱 Нидерланд | 12 | 5 | 8 | 25 |
| 9 | 🇬🇧 Их Британи | 11 | 23 | 27 | 61 |
| 10 | 🇷🇺 ОХУ | 10 | 11 | 15 | 36 |
| ...87 | 🇲🇳 Монгол | 0 | 0 | 2 | 2 |
Эх сурвалж: ikon.mn
