Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

АСТАНА 2026: Энх-Амарын ДАВААНАСАН дэлхийн хошой медальтан боллоо

АСТАНА 2026: Энх-Амарын ДАВААНАСАН дэлхийн хошой медальтан боллоо

  • 2026/10/29

Казахстаны Астана хотод үргэлжилж байгаа чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монголын шигшээ баг анхны медалиа хүртлээ. 

Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд зодоглосон Энх-Амарын Даваанасан дагах тойрогт Литвийн Камил Грискиенийг 10:0 оноогоор цэвэр ялснаар хүрлийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Улмаар Киргизийн Айпери Медет Кыжиг цэвэр ялснаар дэлхийн хошой медальтан болов.

Өдгөө 28 настай Э.Даваанасан гурван жилийн өмнө Сербийн Белград хотноо болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн удаатай. 

Э.Даваанасангаас гадна эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Хулан, 65 кг-ын жинд Т.Энхжин нар шагналт V байр эзэллээ. 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Мөн эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Ц.Намуунцэцэг, 59 кг-ын жинд Х.Болортуяа болон эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Б.Зэнээмэдэр, 97 кг-ын жинд Т.Дэмчигдорж нар өрсөлдөх хуваарьтай.

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Харри Кэйн оны шилдэг хөлбөмбө...

Байршил :