Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Хятадын 13 настай тамирчин Азийн наадмын "MVP" болов

Хятадын 13 настай тамирчин Азийн наадмын "MVP" болов

  • 2026/10/15

Хятадын 13 настай усанд сэлэлтийн тамирчин Юй Зиди энэ удаагийн Азийн наадмаар гурван ч удаа дээд амжилт эвдсэн. Тодруулбал, Юй Зиди 200 метрийн эрвээхэй сэлэлт, 200 метрийн холимог сэлэлт, 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд Азийн наадмын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, ховор авьяастай гэдгээ харуулсан байна.

Тэгвэл энэ амжилт нь түүнийг Айчи-Нагояагийн наадмын хамгийн үнэ цэнтэй эмэгтэй тоглогч (MVP) гэсэн алдрын эзэн болгов.

Түүнийг 2028 оны Лос Анжелесийн олимпын хүчтэй өрсөлдөгч гэж одооноос нэрлэж эхлээд байна. Тэрбээр өнгөрсөн жил 12 настайдаа буухиа төрөлд хүрэл медаль хүртсэнээр усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн залуу медальт тамирчин болсон юм.

Хамгийн үнэ цэнтэй тамирчнаар шалгарсан ч өөрийгөө онцгой авьяастан гэж боддоггүй гэдгээ Юй Зиди хэлжээ. Тэрбээр "Би цаашид шаргуу бэлтгэл хийж, өөрийгөө сорьж, Азийн залуу тамирчидтай хамтран ажиллах болно. Ингэснээр илүү олон залууст спортоор хичээллэх, ялангуяа усанд сэлэлтэд дурлах урам зориг өгмөөр байна" гэжээ.

Айчи-Нагояагийн наадмын хамгийн үнэ цэнтэй эрэгтэй тоглогчоор Тайландын гүйлтийн тамирчин Бунсон Пурипол тодорсон байна. 20 настай Бунсон Пурипол 25 мянган ам.долларын шагналын мөнгөө гэр бүл болон ирээдүйн зорилгодоо зарцуулна гэж ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Дээд лигийн зургаан удаагийн а...

Байршил :