Ш.Энхийн-Од NBA албан ёсны гэрээ байгуулсан анхны монгол тамирчин боллоо?
- 2026/10/07
Ш.Энхийн-Од NBA албан ёсны гэрээ байгуулсан анхны монгол тамирчин боллоо
Энэ талаар түүний аав Ц.Шаравжамц: “Энэ өдрийг мөн ч олон жил хүлээлээ дээ.
NBA албан ёсны гэрээ хийсэн анхны Монгол боллоо. Хүүгийнхээ нэрийг харах ямар гоё байна. 10 хоногийн гэрээ ч гэсэн наддаа бол болно оо. Сэтгэл амрав. Одоо Жи лигийн баг руугаа ороод юу чаддагаа үзүүлээд өгөөрэй миний хүү.
Аав нь ээж нь хүүгээрээ үнэхээр их бахархаж байна.
Монголын сагсчид бас баярлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Бидний олон жилийн хүсэл байсан шүү.
Та нартаа ч бас баяр хүргэе” гэжээ.
”Орландо Мэжик” багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Жефф Уелтмэн чөлөөт агент тоглогч Майк Шаравжамцтай гэрээ байгуулсан болохыг мэдэгдэв.
Ш.Энхийн-Од эдгээр өдрүүдэд Орландо Мэжик багийн үндсэн бүрэлдэхүүний хамтаар бэлтгэл хийж байна.
Майк Шаравжамцтай байгуулсан гэрээ Exhibit 10 буюу 10 өдрийн гэрээ юм.
10 өдрийн гэрээ дуусгавар болмогц Орландо Мэжик багийн хөгжлийн лигийн баг болох ОСЕОЛА МЭЖИК баг Майктай гэрээ байгуулах бөгөөд ирэх улиралд тус багийн өмнөөс тоглохоор болж байна.
Ингэснээр Энхийн-Од NCAA-н 1-р дивизонд тоглосон анхны Монгол, Nike Hoop Summit-д уригдаж тоглосон анхны Монгол, NBA-н зуны лигийн гэрээ байгуулж, талбайд гарсан анхны Монгол, NBA-н гэрээ болон G League-н гэрээ байгуулсан анхны Монгол боллоо.
Эх сурвалж: NewsRoom

Энэ талаар түүний аав Ц.Шаравжамц: “Энэ өдрийг мөн ч олон жил хүлээлээ дээ.
NBA албан ёсны гэрээ хийсэн анхны Монгол боллоо. Хүүгийнхээ нэрийг харах ямар гоё байна. 10 хоногийн гэрээ ч гэсэн наддаа бол болно оо. Сэтгэл амрав. Одоо Жи лигийн баг руугаа ороод юу чаддагаа үзүүлээд өгөөрэй миний хүү.
Аав нь ээж нь хүүгээрээ үнэхээр их бахархаж байна.
Монголын сагсчид бас баярлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Бидний олон жилийн хүсэл байсан шүү.
Та нартаа ч бас баяр хүргэе” гэжээ.
”Орландо Мэжик” багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Жефф Уелтмэн чөлөөт агент тоглогч Майк Шаравжамцтай гэрээ байгуулсан болохыг мэдэгдэв.Ш.Энхийн-Од эдгээр өдрүүдэд Орландо Мэжик багийн үндсэн бүрэлдэхүүний хамтаар бэлтгэл хийж байна.