Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Аргентин 2:1-ээр Английг буулган авч аваргын төлөө шалгарлаа

Аргентин 2:1-ээр Английг буулган авч аваргын төлөө шалгарлаа

  • 2026/07/16

2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ шатанд Англи болон Аргентин гэсэн сонирхолтой учраа таарсан.

Тоглолт эхнээсээ л ширүүхэн уур амьсгалтай эхэлсэн бөгөөд олон алдаа гарч шүүгч шүглээ үлээсээр байв.

Улмаар 37 дахь минутад тоглолтын эхний шар хуудсаар Английн тамирчин Эллиот Андерсон торгуулсан бол удалгүй Аргентинаас Лисандро Мартинез мөн шар хуудас авсан юм. 

Тоглолтын эхний үе аль аль талаас гоолгүй, хаалга чиглэсэн довтолгоо цөөтэйгөөр өндөрлөсөн. 

Хоёрдугаар үе эхлээд 55 дахь минутад Английн багийн ахлагч Харри Кейний эхлүүлсэн довтолгоог Морган Рожерсын дамжуулалтаар Энтони Гордон гоол болгов. 

Тоглолтын тооны харьцаа 1:0 болсноор Англи тэргүүлж эхэлсэн. Аргентины шигшээ баг гоол алдсанаас хойш хэд хэдэн аюултай довтолгоог хийсэн. 

Улмаар 85 дахь минутад Лионель Мессигийн дамжуулалтаар Энцо Фернандес гоол оруулж, тоглолтын тооны харьцааг 1:1 болгон тэнцүүлэв. 

Шүүгч 9 минут сунгасан бөгөөд 90+2 минутад Месси дахин нэг гоолын дамжуулалтыг Лаутаро Мартинест өгснөөр аргентинчууд 2:1-ээр тэргүүлж тоглолт өндөрлөлөө.

Финалын шатанд аваргын төлөө Испани болон Аргентины шигшээ багууд өрсөлдөх бол хүрэл медалын төлөөх тоглолт Франц болон Английн шигшээгийн хооронд болно.
                                                                                                                                                                             Эх сурвалж: gogo.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Black Cup цомын төлөө тэмцээни...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :