Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

  • 2026/06/17

Олон улсын жүдо бөхийн холбооноос өнөөдөр жүдочдын шинэчилсэн чансааг гаргалаа. Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн 5180 оноогоор тэргүүллээ. 

Тэрээр Японы Кажу Харукагаас 80 оноо илүү авчээ. 48 кг-д Ж.Анударь гуравт, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ наймд, 57 кг-д Т.Ариунзаяа 14-т, +78 кг-д А.Адьяасүрэн 16-р байрт жагслаа. Харин эрчүүдээс +100 кг-д Б.Гончигсүрэн гуравт бичигдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон бол 73 кг-д Л.Анхзаяа 10-р байр, 60 кг-д Б.Сүхбат 13-р байр, 66 кг-п Ё.Баасанхүү 22-р байрт тус тус бичигдлээ. 

Х.ХУЛАН
Эх сурвалж: eguur.mn

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
3x3 Үндэсний дээд лигийн сүүли...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :