Усаин Болтын дээд амжилтыг эвдвэл $10 саяар урамшуулахаа зарлав
- 2026/05/29
Австралийн бизнесмэн Арон Д'Соузагийн санаачилгаар саяхан "Enchanted Games" олон улсын спортын наадам АНУ-ын Лас Вегас хотноо болсон юм.
Допингийн төрлийн шинжилгээ авдаггүй буюу элдэв хориотой бодис хэрэглэсэн ч тэмцээнд оролцох эрх нь нээлттэй гэдгээрээ энэ наадам онцлог. Анхдугаар тэмцээн усанд сэлэлт, хөнгөн атлетик, хүндийн өргөлтийн төрлөөр болсон билээ.
Энэ тэмцээнд дэлхийн рекорд тогтоовол $1 саяыг амласан юм.
Хэдийгээр өндөр бай шагнал амласан ч тэмцээний турш нэг дээд амжилт шинэчлэгдсэн байна.
Грекийн усанд сэлэгч Кристиан Гколомеев эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд 20.81 секундийн амжилт үзүүлснээр $1.5 саяар шагнуулжээ.
Гэхдээ уг амжилтыг албан ёсных гэж тооцохгүй юм.
Тэгвэл зохион байгуулагчид 2027 оны наадамд Ямайкийн нэрт гүйгч Усаин Болтын 100 метрийн 9.58 секунд рекордыг эвдвэл $10 саяар байлахаа мэдэгдсэн байна.
Болт 2009 онд Берлинд болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д түрүүлэхдээ уг амжилтыг үзүүлж байв.
Эх сурвалж: Reuters, IKON.MN
