Заалаа бүртгүүлэх

Хадгалсан : заал

НИЙГЭМСПОРТ “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос баталгаажуулжээ

НИЙГЭМСПОРТ “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос баталгаажуулжээ

  • 2026/04/13

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос албан ёсоор хэмжиж, баталгаажуулан сертификат олголоо. Ингэснээр “Улаанбаатар марафон” нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн, албан ёсны баталгаажсан замтай болж, марафон гүйлтийн спортын цол, зэрэг олгож, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчид оролцож амжилтаа баталгаажуулах боломж бүрдлээ.

Энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо, "Хайпэй" ХХК-д талархал илэрхийлье. Ташрамд, 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд болно. Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм.

Түгээх : Facebook Twitter
Өмнөх
Х.Билгүүнсайхан өнөөдөр алтан ...
Таны сагс ( бүтээгдэхүүн)

Байршил :