Коби Брайантын амжилтыг 20 жилийн дараа эвдсэн Бэм Адебайо
- 2026/03/13
NBA улирлын тоглолтод Майами Хит болон Вашингтон Визардс багууд учраа тааран тоглосон. Тус тоглолтод Майами Хит багийн төвийн тоглогч Бэм Адебайо 83 оноо авч, түүхэн амжилт үзүүлээд буй. Улмаар тус тоглолтод баг нь 150-129 харьцаатайгаар хожил байгуулсан.
Харин домогт тамирчин Уилт Чемберлэн нэг тоглолтод 100 оноо авсан амжилтаар нэгт бичигддэг. Түүний дараагаар Коби Брайант Торонто Рэпторс багийн эсрэг 81 оноог авч байсан. Эргэн санавал тэрээр 2006 оны нэгдүгээр сарын 22-нд уг амжилтаа үзүүлж байсан юм. Тэгвэл Коби Брайантын энэ амжилтыг хорин жилийн Бэм Адебайо 83 оноог авч шинэчиллээ. Бэм Адебайо 42 минутад талбайд тоглож 83 оноо авсан юм.
Сагсан бөмбөг өндөр хөгжиж багуудын чансаа тамирчдын ур чадвар ижил түвшинд хүрсэн өнөө үед Коби Брайантын амжилт эвдэхгүй гэж сагсан бөмбөгийн хүрээнийхэн хэлэлцдэг байв. Хувийн болон багийн хамгаалалт сайжирч хамгаалж чадсан баг нь ялалт авдаг сагсан бөмбөгт нэг тоглолтод 83 оноо авсан нь яахын араггүй онцгой үйл явдал боллоо. Тэр тусмаа төвийн тоглогч уг амжилтын үзүүлсэн нь үзэгчдийг гайхшруулж буй.
Тэгвэл NBA-д нэг тоглолтод хамгийн их оноо авсан тамирчдын мэдээллийг хүргэе. Нэг тоглолтод хамгийн их оноо авсан тоглогчид:
- Wilt Chamberlain (Philadelphia Warriors) – 100 оноо (1962)
- Bam Adebayo (Miami Heat) – 83 оноо (2026.03.11)
- Kobe Bryant (Los Angeles Lakers) – 81 оноо (2006)
- Wilt Chamberlain — 78 оноо Philadelphia Warriors (1961)
- Luka Dončić — 73 оноо Dallas Mavericks (2024)
- David Thompson — 73 оноо Denver Nuggets (1978)
- Wilt Chamberlain —72 оноо Philadelphia Warriors (1962)
Нэг тоглолтод 71 оноо авсан олон тоглогч байдаг. Тухайлбал, David Robinson "San Antonio Spurs" баг (1994 он), Elgin Baylor "Los Angeles Lakers" баг (1960 он), Donovan Mitchell "Cleveland Cavaliers" (2023), Damian Lillard "Portland Trail Blazers" баг (2023) тус тус 71 оноо авч байсан юм.
Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn
