Танилц: Дээд лигийн плей-оффын эхний тоглотод хожил авсан багууд
- 2026/03/03
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолтууд дуусаж плей-офф эхэлсэн. Одоогоор багууд плей-оффын цувралын эхний тоглолтоо хийгээд байгаа юм.
Улирлыг амжилтаар тэргүүлсэн "SG Apes" баг хүснэгтийн наймдугаар байраар гарсан "Zavkhan Brothers" багтай таарч тоглож хожил байгуулсан. Харин өнгөрсөн хоёр жил лигт дараалан түрүүлсэн "Хасыг хүлэгүүд" энэ улирал хоёрдугаар байраар улирлаа дуусгаж "Darkhan United" багтай учраа таарсан. Улмаар аваргууд цувралын эхний тоглолтод хожил байгуулсан.
Хүснэгтийн гуравдугаар байраар гарсан "BCH Knitghts" баг зургаадугаар байраар улирлаа дуусгасан "Khan Falcons" багтай тоглож хожил авсан байна. Түүнчлэн улирлын тоглолтыг дөрөвдүгээр байраар дуусгасан "Erdenet Miners" баг тавдугаар байраар плей-оффт шалгарсан "Selenge Bodons" багтай учраа таарсан бөгөөд Демаркус Казинсаар хүчээ нэмсэн Бодонс цувралын эхний тоглолтод ялалт байгуулсан.
Маргааш буюу мягмар гарагт /2026.03.03/ плей-оффын цувралын хоёр тоглолт болох юм. Эхний тоглолт "BCH Knitghts", "Khan Falcons" багуудын тоглолт 18:10 цагаас "М" банк аренад болно. 20:40 цагаас "Хасыг хүлэгүүд", "Darkhan United" багуудын хоёр дах тоглолтод болох юм.
Б.АЗЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn

